Жүжигчин А.Туяа, Д.Оюунтуул нар “T&T” продакшн байгууллаа

Хошин урлагийн продакшнуудаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Д.Оюунтуул, А.Туяа нар нэгдэж “T&T” продакшин байгууллаа. Урлагийн ертөнцөд шоо шинэ өнгө төрх гаргаж ирнэ хэмээн зориг шулуудаад байгаа эдгээр бүсгүйчүүлийн анхны уран бүтээл дэлгэцийн бүтээл байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Жүжигчин Д.Оюунтуулын хувьд яг нэг жилийн өмнө “Шинэ үе” продакшнд байх үедээ жүжигчин Ц.Алдармаатай муудалцан биеийнхээ 31 хувийг түлсэн. Үүнээс хойш хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж байгаад энэ зунаас эхлэн түүний тоглосон шинэ кинонууд цацагдаж эхэлсэн. Одоо тэрээр мэргэжил нэгт бүсгүйтэйгээ нэгдэн хувийн продакшнаа байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ