Г.Угалзцэцэг Бодибилдингийн дэлхийн аваргаар тодорлоо
Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээн боллоо. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон юм. Мөн Г.Гансаруул хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн /40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медалийн эзэн болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ