Алексей Ловчев дэлхийн дээд амжилтыг давтлаа
Алексей Ловчев эрэгтэйчүүдийн +105 кг-ын төрөлд дэлхийн рекордыг давтаж, хоёр дахь алтан медалийг хүртсэнээр “Дэлхийн хамгийн хүчтэй эрэгтэй” гэсэн цолыг хүртлээ гэж Техасын Хьюстон дахь “Жорж Р Браун чуулга уулзалтын төв”-өөс Браин Оливер мэдээллээ.
Хэдэн цагийн дараа Татьяна Каширина эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд тэргүүн байр эзэлж, гурван жил дараалан алтан медаль хүртэн амжилтын буухиагаа үргэжлүүлсэн юм.
Ловчев хоёр дахь өргөлтөөсөө сүүлийн өргөлт хүртлээ жингээ 16кг-аар нэмсэн бөгөөд түүний бүх оролдлого амжилттай болж “цэвэр” гэсэн үнэлгээг авчээ. Тэрээр өмнө нь бэлтгэл хийх үедээ хэзээ ч 257 кг-аас дээш өргөж байгаагүй юм байна. Тэр Иранын Хоссэйн Рэзазадэгийн тогтоосон дэлхийн рекорд болох 264 кг-ыг өргөх ёстой болжээ. Ийнхүү Алексей гүйцэтгэлээ цэвэр хийхийн сацуу үзэгчдийн суудлаас уухайн дуу түрэн орж ирсэн байна. Ингээд дэлхийн амжилтыг гүйцэтгэж чадсанаар Оросынхоо шинэ рекордыг тогтоожээ.
26 настай Ловчев хэлэхдээ “Би өмнө нь энэ жинг өргөж үзээгүй байсан болохоор үүнийг боломжгүй гэж бодож байлаа. Сэтгэл их хөдөлж байна” хэмээжээ. Мөн “Энэ нь Орос орон бол хамгийн хүчирхэг орон гэдгийг харуулж байна. Би үүнийг эцэг эхийнхээ дэмжлэггүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан. Аав маань миний дасгалжуулагч бөгөөд намайг анх хүндийг өргөлттэй танилцуулсан. Ээж маань 2012 онд өөд болсон. Иймээс би энэ амжилтаа ээждээ зориулж байна. Би бага байхдаа Резазадэг зурагтаар хардаг байсан. Тэр миний хувьд үлгэр жишээ болсон хүн бөгөөд би түүний рекордыг нэгл өдөр эвдэнэ гэдгээ төсөөлөөгүй явлаа” хэмээн ярьжээ.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ