М.Анхцэцэг хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ

Хүндийг өргөлтийн ДАШТ АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-н жинд Ө.Чагнаадорж, 62 кг-д Э.Мөнхдөл, 69 кг-д Б.Оргилсайхан, 77 кг-н жинд О.Чулуунцэцэг, М.Гантулга нар, эмэгтэйчүүдийн 53 кг-д Г.Баасанжаргал, О.Баярцэцэг, 58 кг-д А.Бум-Аюуш, 63 кг-д Г.Анужин, 69 кг-д М.Анхцэцэг, -75 кг-н жинд Э.Билэгсайхан, Б.Энхтамир нарын 12 тамирчин өрсөлдсөн юм.

Манай улсын тамирчдаас 18 настай Мөнхчанцангийн Анхцэцэг хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Тэрээр эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд нийт 243 кг-ыг өргөсөн юм. М.Анхцэцэг огцом өргөлтөнд эхний оролтоороо 110 кг-ыг өргөсөн бол 2, 3 дахь захиалгаараа 116 кг-ыг захиалсан ч амжилтгүй болжээ. Харин түлхэлттэй өргөлтөөрөө эхний оролтооро 133 кг-ыг өргөсөн боловч дараагийн захиалгууд нь мөн амжилтгүй болсон байна.

Хэрвээ захиалга бүрийнхээ эцсийн гүйцэтгэлээ амжилттай өргөсөн бол медалийн болзол хангах боломжтой байлаа. Энэ жил дөнгөж 18 настай манай улсын залуу тамирчин М.Анхцэцэгт өндөр амжилт үзүүлэх боломж бүрэн байгаа болохыг энэ удаагийн ДАШТ харуулсан юм.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү.

Эрэгтэй:

-56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 235 кг (105+130) 25-р байр. /нийт 33 тамирчин/

-62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 258 кг (116+142) 41-р байр /нийт 47 тамирчин/

-69 кг: спортын мастер Б.Оргилсайхан 256 кг (116+140) 40-р байр /нийт 46 тамирчин /

-77 кг: спортын мастер Ч.Очирхуяг 273 кг (120+153) 40-р байр /нийт 51 тамирчин/

Спортын мастер М.Гантулга 262 кг (115+147) 41-р байр

Эмэгтэй:

-52 кг: ОУХМ Г.Баасанжаргал 157 кг (73+84) 32-р байр /нийт 39 тамирчин/

ОУХМ О.Баярцэцэг 153 кг (68+85) 35-р байр

-58 кг: ОУХМ А.Бум-Аюуш 148 кг (67+81) 36-р байр. /нийт 37 тамирчин/

-63 кг: ОУХМ Г.Анужин 178 кг (81+97) 31-р байр /нийт 36 тамирчин/

-69 кг: ОУХМ М.Анхцэцэг 243 кг (110+133) VIII байр /нийт 43 тамирчин/

-75 кг: ОУХМ Б.Энхтамир 209 кг (95+114) 25 байр /нийт 33 тамирчин/

ОУХМ Э.Билэгсайхан 179 кг (84+95) 31-р байрт тус тус орлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ