Монголын мистер Л.Баянхүү мөнгөн медаль хүртлээ
Монголын мистер Л.Баянхүү ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрээр 2010 онд анх удаа Монголын мистерээр тодорсон юм. Олон жилийн хөдөлмөр, хөлс хүч, уйгагүй зүтгэлийн үр дүнд өнөөдөр ийм бахадмаар амжилт үзүүллээ.
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Боди”-гийн тамирчин хүн “Дэлхийн мистер” гэдэг цолд хүрвэл энэ спортын оргилд нь хүрч байгаа нь тэр. Бас мэргэжлийн тамирчны эгнээнд тэгж байж л орно. Монгол хүн дэлхийн мистер боллоо гэхэд Америкт төвтэй энэ спортын их гэр бүлийн жинхэнэ гишүүн болно. Ер нь тэр хэмжээнд хүрсэн хүн зиндаа ахиж бодибилдингийн оргилд гарч байгаа нь тэр. Сумогийн ёкозүна гэсэн үг." гэж ярьж байсан юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ