Монголд анх удаа дэлхийн хэмжээний миссийн тэмцээн зохион байгуулагдана
Энэхүү тэмцээн залуу охидын гоо үзэсгэлэн, дуу хоолойгоор дамжуулж нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготойгоор Шинэ Зеланд улсаас санаачлан хэрэгжүүлж, эдүгээ хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор бичигдэх болжээ.
Манай улсын хувьд гоо бүсгүйн тэмцээнээр дамжуулж эх орноо олон улсад сурталчлах, жуулчдыг татах гээд соёл, аялал жуулчлал, гадаад харилцаанд олон талын ач холбогдолтой юм. Тус тэмцээнийг 10 гаруй улс оронд болон YOUTUBE-ээр шууд дамжуулна. Түүнчлэн дэлхийн номер нэг сайт MISSOSOLOGY хэвлэлийн түншээр ажиллахаа албан ёсоор мэдэгдсэнээс гадна тус сайтын захирал шүүгчээр ажиллахаар болсон байна.
2015 оны тэмцээн Тайван улсын Тайпэй, Таоюань хотуудад болж, Мексик улсын гоо бүсгүй Ералди Барраза тэргүүн байранд орсон билээ. Тун удахгүй Мексикийн гоо бүсгүй Монголд ирж хэвлэлийн бага хуралд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ