Хамгийн хачирхалтай оршуулгын ёслолууд
1. Оршуулган дээр тайчих
Тоглоогүй шүү, энэ үнэхээр бодит зүйл. Хятадууд хэн нэгний оршуулгын үеэр тайчигч нарыг захиалан бүжиглүүлдэг байна. Энэ нь цаад утгаараа нөгөө ертөнцөд очоод аз жаргалтай байхын бэлгэдэл болдог байна. Хамгийн том жишээ гэхэд л Хятадын соёлын яамны сайдын нас барахад мэргэжлийн тайчигч охидыг хөлслөн авчирч, бүжиглүүлж байсан байна.
2. “Хөгжилтэй” авснууд
Хойд Африкийн Гана улсын хүмүүс үхлийг шинэ амьдрал руу очих эхлэл хэмээн үздэг тул оршуулгын ёслолыг уйлж гашуудах зүйл огт биш хэмээн боддог аж. Түүнчлэн янз бүрийн хэлбэр дүрс, өнгө төрхтэй, өвөрмөц авсанд талийгаачдийг хийдэг байна. Тухайлбал камерны хайрцаг, шувууны хэлбэртэй авс гэх мэт. Тэгээд цогцос хийсэн авсийг ийш тийш нь хөдөлгөж, өнхрүүлэн сэгсчиж, шалгаж үздэг. Энэ явдлыг харсан гадаадын жуулчид, сэтгүүлчид оршуулгын ёслол гэхээсээ илүү рокуудын цуглаан шиг санагдсан гэжээ.
3. “Амьд” талийгаач
Индонезийн нэгэн тосгонд талийгаачийг сайхан хувцаслан нээлттэй авсанд хэвтүүлээд олуулаа цуглан хоол унд идэж уун, бүжиглэж цэнгэдэг байна. Хамгийн сонирхолтой нь талийгаачийн цогцсыг ойрын хэдэн жилдээ оршуулахгүй, харин нөгөө өрөөндөө сэрүүхэн газар аваачин хамт амьдардаг байна. Тэдгээр цогцоснуудтай яг л өвдсөн хүн мэтээр харьцаж, хоол унд өгч байгаа мэт дүр үзүүлж, заримдаа бүр тэдэнтэнй ярилцах нь бий гэнэ. Ингээд дор хаяж 2 жилийн дараа л жинхэнээсээ оршуулдаг ажээ.
4. “Диваажингийн” оршуулга
Төвдийн өөртөө засах улс уулархаг, өндөр газарт байдаг учир бусад улс шиг газарт булах боломжгүй, түүнчлэн Энэтхэгчүүд шиг чандарлах нь ч хориотой. Тэд хүний сүнс амь тавьмагц л биеэсээ гарчихдаг хэмээн үздэг тул нас бармагц нь цогцсыг хэдэн хэсэг болгон хувааж тасдаад, гурилтай холин тас шувуунд идэш болгон тавьж өгдөг. Тас шувууг тэнгэрийн амьтан гэж үздэг тул талийгаачийг тэнгэрт очсон хэмээн итгэдэг ажээ.
5. Талийгаачтай бүжиглэх ёс
Мадакасгарын уулан дээр амьдардаг Мерина омгийнхон оршуулгын ёсыг 2 удаа хийдэг. Эхнийх нь маш чимээгүй, гашуудалтай өнгөрдөг бол 2 дахь ёслол нь үүний яг эсрэг явдал болж өнгөрдөг. Талийгаачийг оршуулснаас хэдэн жилийн дараа (нэг үгээр хэлбэл талийгаачийн цогцосноос зөвхөн яс үлдсэний дараа л) булшийг нь ухан гаргаж ирж, араг ясыг цагаан даавуунд ороон хамаатан садан, гэр бүлийнхэн нь бөөнөөрөө гар дээрээ өргөн бүжиглэдэг байна. Ганцхан бүжиглэх ч биш, дуулж хуурдан, хөгжилтэй зүйлс ярилцаж, яг л баяр тэмдэглэж байгаа юм шиг зүйл болдог ажээ. Энэ нь талийгаачийг диваажин руу хүрэх замдаа уйдахгүй байхад нь тусалдаг хэмээн итгэдэг ажээ.
6. “Гэгээрэлд хүрэх зам”
Зарим лам нар өөрсдийн сонголтоор албаар “үхдэг” гэж хэлж болно. Тэд эхлээд тусгай хоол сойх дэглэмбарьж биеэ дасгаж, дараа нь ямар ч ус уухаа больж биеэ хатаана. Сүүлдээ зөвхөн үндэс, модны навч иддэг болох бөгөөд сульдаж байгаагаа мэдэрмэгцээ булшны толгой дээр бадамлянхуа цэцэг мэт завилан суугаад үхлээ хүлээдэг байна. Тэр хажуудаа бусад лам нартаа амьд байгаагаа мэдэгдэх гэж хонх тавьдаг бөгөөд нэг л өдөр хонх дуугарахаа больмогц лам нар ирж түүнийг занданшуулах ажлыг эхэлдэг байна.
7. Талийгаачтай гэрлэх ёслол
Хэрвээ хэн нэг эрэгтэй найз охинтой мөртлөө гэрлээгүй байж байгаад нас барвал бэлэвсэн үлдсэн найз охиныг нь үхсэн ч хамаагүй тэр залуутай гэрлүүлж байж оршуулдаг зан үйлтэй гэнэ.
8.Алмаз зүүлгэж оршуулах
Энэ нь эрт дээр үеийн мухар сүсгээс үүдэлтэй нэгэн уламжлал бөгөөд өнөө цагт харин бизнесийн салбарт ашигтай ёс болж хувирчээ болжээ. Учир нь талийгчийг авсанд нь хийн оршуулахдаа үнэтэй алмазан бөгж, зүүлт зүүлгэвэл дараа төрөлдөө хүрэх замаа гэрэлтүүлдэг гэж үздэг аж.
9. Гэрлээр үдэх
Сүүлийн жилүүдэд Европын орнуудад талийгаачтай салах ёс хийхдээ янз бүийн өнгө, хэлбэртэй салют буудуулдаг болжээ. Өмнө нь зөвхөн баяр ёслолын онцгой өдрүүдээр л салютыг буудуулдаг байсан бол одоо харин оршуулгын ёслолд ч хүртэл хэрэглэх нь ихэсчээ.
10. Ертөнцөд шингээх оршуулгын ёслол
Талийгаачийн цогцсыг чандарлаж, чандрыг нь сансрын хөлөгт хийн цацуулдаг оршуулгын ёслол анх 1997 онд болж байжээ. Одоо ч мэр сэр болдог байна. Энэ нь тухайн хүнийг зөвхөн байгаль дэлхийд ч биш бүр сансар огторгуй бүх ертөнцтэй нэгтгэж байгаа хэрэг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ