Орос жолооч хар тамхи оруулж ирэхийг завджээ
Оросын иргэн Хиагт боомтоор өнгөрсөн бямба гаригт манай улс руу 2.081 гр гашишийн төрлийн хар тамхи нэвтрүүлэхээр завдсаныг Оросын гаальчид илрүүлэн саатуулжээ.
Харин хар тамхи тээвэрлэж явсан этгээд "Камаз” машины бүхээгт авч явсан хар тамхиа Монголын нутагт нэвтэрсэн хойноо татах зорилготой байсан хэмээн мэдүүлсэн байна. ОХУ-ын хуулиар хоёр граммтай тэнцэх хар тамхийг их хэмжээний хэмээн үздэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ