Хонины махны үнэ буурч, үхрийн махны үнэ тогтвортой байна

Хонины ястай мах нэг килограммнь дунджаар 3990 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 20 төгрөг, хонины цул мах 5.0 хувиар буюу 265 төгрөгөөр тус тус буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.

Б.ГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ