Д.Жаргалсайхан дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Тайваны Каошунг хотноо болсон Олон улсын модон бөмбөгийн холбооны (ОУМБХ)-ны Ерөнхий Ассамблейн их хурлаар Монголын иргэн, Модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан нь Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин 4 жилийн хугацаагаар 2015-2019 оны хугацаанд сонгогдлоо.

Монголын модон бөмбөгийн холбоог үүсгэн байгуулж, энэхүү спортыг Монгол оронд дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд их хувь нэмрээ оруулж байгаа тус холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг Д.Жаргалсайхан нь анх 2007 онд Хятадын Тайваны Чангхава хотноо болсон хурлаар ОУМБХ-ны хурлаар анх тус байгууллагын Гүйцэтгэх хороонд орж байсан бол2007, 2011, 2015 онуудад тус байгууллагын дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд ийнхүү 3 дах удаагаа улиран сонгогдсон байна.

ОУМБХ-ны ээлжит тайлан сонгуулийн Ерөнхий Ассамблейн хурлаар Хятадын Тайваны иргэн, Х.Вэнг Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол дэд Ерөнхийлөгчөөр Т.Кок (Малайз),Р.Патаначарт (Тайланд), Ш. Арай (Япон), Д. Жаргалсайхан (Монгол)П. Каюонго (Уганда ) нар сонгогдсон байна. Мөн Гүйцэтгэх хорооны бусад гишүүдэд БНСУ, Хонгконг, Сингапур, Индонези, Энэтхэг, Оман, Иран, Вьетнам зэрэг орнуудын гишүүдийг сонгон батлажээ.

Энэ үеэр Хятадын Тайваны Каошунг хотын “Дэлхийн наадам” нэртэй 40,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд Тайваны олон улсын нээлттэй XX дугаар тэмцээн явагдаж 20 орчим орны 200 гаруй баг тамирчид хамрагдан оролцож байна. Энэхүү тэмцээн нь модон бөмбөгийн спортын хүрээнд албан бусаар бага дэлхийн аваргын тэмцээн гэж нэрлэгддэг, оны сүүлчээр явагддаг чансаа өндөртэй тэмцээн болдог юм. Тэмцээний дүн 11 дүгээр сарын 24-нд гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ