Стилист Белла зөвлөж байна
Мэдээж шинэ жилээ угтахдаа өөрийг тань хамгийн хөөрхөн гүнж болгож үдшийг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрүүлэх гол зэвсэг бол чамд таарсан зохисон даашинз байх ёстой билээ.Энэ жилийн тренд ийм гээд өөртөө зохиогүй даашинз авч болохгүй учраас жил бүр охид бүсгүйчүүд бидэнд туйлын ээдрээтэй даалгавар болдог юм. Тийм ч учраас доорх зөвлөгөө танд багахан ч болов тус болно гэдэгт найдаж байна. 1. Дэлгүүр орохынхоо өмнө хэдэн төгрөг зарцуулах төсөв өөртөө гаргаарай. Ер нь өөртөө ямар стилийн даашинз авах ямар өнгөнд дуртайгаа дотроо бодоорой. 2. Өнгө сонгохдоо: Шинэ жилийн үдэшлэгний даашинзууд ихэнхдээ алтлаг гялалзсан эсвэл мөнгөлөг пластик голлосон байдаг бөгөөд хүрэн улаан, үзмэн ягаан, хар болон хар хөх цагаан өнгөнүүд зонхилдогийг санаарай. 3. Түрүү жилийнхээ даашинзыг ахиж битгий өмсөөрэй. Харин түүнийгээ цахим сүлжээгээр прокатлаж болох юм. 4. Үдэшлэг болох газруудынхаа venue-г сайн бодож байгаад тохирох даашизаа сонгоорой. Жишээлбэл: Босоод бүжиглэх үдэшлэгт хэтэрхий урт даашинз өмсвөл тэрэнтэйгээ тээглэж унах аюултай шүү. Эсвэл хэт бариу даашинз өмсөх нь бүжиглэхэд хүндрэлтэй. 5. Гар цүнхээ даашинз болон гоёл чимэглэлтэйгээ өнгө лагууг сонгоорой 6. Сүртэй гоё гялалзсан даашинз өмссөн бол дээрээс нь swarowski ээмэг бөгжөө багаар зүүвэл донжтой харагдана.нэг нэгийгээ чимэхийн оронд гацуур шиг бүх юм чинь гялалзвал зохимжгүй чимэг болно гэдгийг бас анхаараарай. За ингээд шинэ жилийн хамгийн чухал хэсэг нь ийм их хөдөлмөр цаг хугацаа мөнгө зарцуулсанын эцэст маш гоё хөгжилдөж тэр үдшийн хамгийн сайхан гүнж нь болж цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх юм шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ