Хуулийн төв байгууллагууд спортоор өрсөлдлөө
Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээн 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газар, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны баг тамирчидшатар, ширээний теннис, биллъяард, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүчээ сорьсон юм.
Тэмцээнд багийн дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол Улсын Ерөнхий прокурорын газрын баг дэд байрт, Улсын Дээд шүүхийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Уламжлал болсон тус тэмцээнийг энэ жил Монголын Хуульчдын холбоо хариуцанзохион байгуулсан бөгөөд ирэх жил Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ