Цусны тухай итгэмээргүй - 15 баримт
Хүний бие махбодыг бүрдүүлэгч хамгийн чухал зүйлсийн нэг нь цус юм. Тэр хэрээрээ амьдралыг тэтгэгч хамгийн хүчтэй хүчил зүйл нь байдаг. Тэгвэл та цусны тухай хэр ихийг мэдэх вэ?
Энэхүү нийтлэлээс цустай холбоотой дом болон цааш нь харуулсан хүмүүсийнхээ цустай ваннанд ордог гүнгийн авхайгаас эхлэн цусаар хийсэн амттанг хаанаас авч болох вэ зэрэг сонирхолтой мэдээллийг уншаарай.
Дөнгөж төрсөн нярайн бие нэг шилэн аягатай тэнцэх хэмжээний цустай байдаг. Нярайн хүйг таслах үеэр ялгарсан цусыг цуглуулж 40 гаруй өвчнийг анагаах боломжтой. Насанд хүрсэн хүний биеийн цусыг бүрэн сорж дуусгая гэвэл 1.200.000 шумуул хэрэгтэй. Хүний амьдралын турш зүрхэнд 178.860.707 л цус юүлэгддэг. Энэ нь 97 - 200 цистернийг дүүргэсэнтэй дүйцэх хэмжээ ажээ. Копенгагены Nordic Food Lab Café - ийн менюн дээрх олонх бүтээгдэхүүнд цус орсон байдаг. Энэ нь Европт өндөгнөөс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ба цус нь өндөгний цагааныг орлогч болохын зэрэгцээ цусан дахь төмрийг нөхдөг гэж үздэг. Тиймээс ч мөхөөлдөс болон бялуу зэрэг амттандаа цус ашигладаг. Phrynosoma гүрвэл махчин амьтдаас бие хамгаалах гэж нүднээсээ цус ялгаруулдаг. Энэ цус 1.5 м хол цацагддаг. Иракийн ерөнхийлөгч Saddam Hussein 1990-ээд оны тэртээ Quran судрыг цусаараа бичсэн байдаг. Тэрээр 2 жилийн турш 26 л цусаа юүлж The Blood Qur’an - ийг бичиж дуусгасан гэнэ. Хүний бие цусны дөрвөн бүлэгтэй байдаг шиг амьтдын цусны бүлэг ч гэсэн өөр өөр байдаг. Жишээ нь нохой цусны дөрвөн бүлэгтэй бол муурынх 11 харин үхэр 800 цусны бүлэгтэй байдаг ажээ. Хүний цус төмөр агуулдаг болохоор улаан өнгөтэй. Харин эмгэн хумс болон хавчных зэс агуулдаг болохоор цэнхэр өнгөтэй байдаг. Тэгвэл хануур хорхой ногоон өнгийн цустай. Та бидний бие махбодод 0.2 мг алт агуулагддагийн ихэнх нь цусанд байдаг. XVI зууны үеийн Германы эмч Paracelsus цус уух нь ялангуяа хүний цус уух нь анагаах шидтэй гэж үздэг байжээ. Тухайн үеийн сударт цусаар хэрхэн царцаамаг бэлтгэх тухай хүртэл бичигдсэн байдаг гэнэ. Цусаар хийдэг маш олон дом байдаг гэнэ. Тухайлбал Hoodoo - ийн ёсонд өөрийн болгохыг хүссэн залуугаа өөртөө татъя гэвэл ууж байгаа цай эсвэл кофенд нь сарын тэмдгийнхээ цусыг хийхэд хангалттай гэж үздэг. Бразилийн Мато Гроссо мужид амьдардаг Бороро хүмүүс бүгдээрээ нэгдүгээр бүлгийн цустай. Ийм тохиолдол маш ховор ажээ. Гиннессийн номонд бичигдсэн түүхэн дэх хамгийн харгис алуурчдын нэг нь Унгарын гүнгийн авхай Elizabeth Báthory юм.Түүнийг 650 гаруй Унгар эмэгтэйн амийг хороосон гэж үздэг ба түүгээр ч зогсохгүй цусаар нь дүүргэсэн ваннанд ордог байсан гэдэг. Ингэснээрээ тэр төрөлх гоо сайхнаа хадгалан хөгширдөггүй байжээ. Австралийн цусны донор James Harrison амьдралынхаа турш 1000 гаран удаа цусаа өгч 2 сая гаруй нярайг Rhesus Disease - ээс аварчээ. Тэрээр 14 настайдаа цээжний хүнд хагалгаанд орж 13 л цус сэлбүүлснээсээ хойш дусал цус ч хүний амь авардаг гэдгийг ойлгосон юм.
Ингээд 18 нас хүрмэгцээ донор болсон ба цусанд нь эх болон нярайн резус факторын зөрчилдөөнийг эмчлэх ховор антиген байгааг олж мэджээ. Далайн дунг чихэн дээрээ наавал далайн давалгаа сонсогддог гэдэг ч үнэндээ энэ бол таны судсаар гүйж байгаа цусны эргэлт юм. Сонсохыг хүсвэл аяга хэлбэртэй ямар ч төрлийн биетийг чихэн дээрээ барьж эсвэл алгаа бөмбийлгөн сонссон ч болно шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ