Чиндаогийн Гранпри тэмцээнд хоёрдугаар байрт орлоо
Чиндаогийн Гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Эхний хоёр өдрийн байдлаар манай улс гуравдугаар байрт жагсаж байв. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар зодоглосон юм.
Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар яллаа.Ийнхүү Н.Түвшинбаяр аварга алтан медалийн тоог нэгээр нэмснээр манай улс хоёрдугаар байрт бичигдлээ.
-Алтан медалийг Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа, Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр
-Мөнгөн медалийг Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг
-Хүрэл медалийг Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаяр, Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар тус тус хүртлээ.
-Харин шагналт VII байранд Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг нар оржээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ