Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө
Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөж байгаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэрээр хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр ялж аварга болсон юм.
Эхний хоёр өдрийн дараа манай тамирчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байр эзэлсэн амжилтаар гуравдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар зодоглож байгаа юм.
-Алтан медалийг Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа
-Мөнгөн медалийгЭрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг
-Хүрэл медалийг Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаяр, Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар тус тус хүртлээ.
-Харин шагналт VII байранд Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг нар оржээ.
Тус тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ