2019 оны Европийн спортын наадам ОХУ-д болох нь тодорхой болжээ
Чех улсын нийслэл Прага хотод болж байгаа Европийн олимпийн хороо, (European Olympic Committee) Гүйцэтгэх Зөвлөлийн 44 дүгээр ассамблейн хуралдаанаар 2019 онд зохиох II Европийн спортын наадмыг хүлээн авах хотын нэрийг зарлах байсан ч хойшлуулжээ. Тус наадмыг зохиохоор ОХУ-ын Казань, Сочи гэсэн хоёрхон хот өрсөлдөж байгаа юм. Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэдэг тухай дуулиан шуугиан гарсан учир эцсийн шийдвэрийг хожуу гаргахаар болжээ.
Ассамблейн хуралдааны талаар Европийн олимпийн хорооны ерөнхийлөгч Патрик Жозеф Хикки мэдээлэл хийхдээ “Дараагийн Европийн спортын наадмыг хүлээн авч явуулах хүсэлтээ олон хот ирүүлсэн, гэхдээ бид хэлэлцээд нэр дэвшигч хотуудад санхүүгийн ихээхэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэсэн зарчмыг баримтлахаар тогтсон. Тийм учраас Өвлийн олимпийн наадам, Оюуны зуны Универсиад наадмыг зохион байгуулж байсан туршлагатай, зохих материаллаг баазтай ОХУ-ын Казань, Сочи гэсэн хоёр хотын аль нэгийг сонгохоор тогтоод байна. Ямартай ч Европийн спортын наадмыг зохион явуулж болох цорын ганц улс нь ОХУ гэж бид үзэж байна. Энэ тухай Прага хотод сая зарлах гэсэн боловч Оросын хөнгөн атлетикийн холбоотой томоохон асуудал үүссэн учир асуудлыг хойшлуулсан, гэхдээ Оросын олимпийн хороо асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Европийн олимпийн хорооны зүгээс шаардлагатай зөвлөмж дэмжлэгийг үзүүлнэ. Сэргээштэй тэмцэхэд ил тод байдал, сэргээшийн шинжилгээний төвүүдийн бие даасан байдал, бүрэн хяналт хамгийн гол нь шудрага шаардлага чухал, ОХУ-д шудрага шаардлагын туршлага бий. II Европийн спортын наадмыг хүлээн авах хотын нэрийг удахгүй зарлана, хаана хэзээ гэдгийг өнөөдөр хэж чадахгүй, нэр дэвшигч хотуудаас ОХУ-ын Казань, Сочи гэсэн хоёрхон хот тунаж үлдээд байна.” гэж онцлон дурджээ.
Ассамблейн хуралдаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхийлөгч шейх Ахмед аль-Фахад аль-Сабах нар урилгаар оролцож байна.
Анхдугаар Европийн спортын наадамд өнгөрсөн зургаадугаар сард Азербайжан улсын Баку хотод болж европийн 50 орны 6 орчим тамирчид олимпийн 16, олимпийн бус 4 төрлөөр өрсөлдсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ