”Хараалч” эр гомдоллов

Вьетнам гаралтай нэр нь англи хэлний хамгийн бүдүүлэг хэлц үг шиг сонсогддог Австралийн иргэн Фак Дэт Бич буюу Phuc Dat Bich гэдэг эр фэйсбүүк дэх өөрийн хуудсан дээр паспортынхоо гэрэл зургийг байршуулахад хүрсэн байна. Нийгмийн сүлжээнд түүнтэй найз болсон хүмүүсийн нэг нь ч энэ нь түүний жинхэнэ нэр гэдэгт итгэж өгөөгүй аж.

Гэрэл зургийн дор мань эр “Би өөрийнхөө нэрийг хэлэх тоолонд миний нэрийг яг ийм гэдэгт хэн ч итгэж өгдөггүй нь уурыг минь дэндүү хүргэдэг билээ” гэж бичжээ. Өөрийн хуудсан дээр Бич хуурамч нэр ашигласанд өөрийг нь хүмүүс буруутгадаг хэмээн гомдолложээ.

23 настай энэ залуугийн аккаунтыг фэйсбүүкийн ажилтнууд гурван ч удаа блоклож байсан гэнэ. Паспортынх нь гэрэл зургийн дор 125 мянган хүн лайк дарж, 67 мянган сэтгэгдэл бичигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ