Спорт кино аян эхэллээ
МЗХ-ны Спортын Байнгын хороо нь дэлгэцийн бүтээлээр дамжуулан агуу тамирчдын хэрхэн амжилтанд хүрсэн, тэдний амьдрал замнал мөн спортын ертөнцийн тухай өгүүлэх баримтад болон уран сайхны киног 7 хоног бүрийн баасан гарагийн 19 цаг 30 минутаас МЗХ-ны Залуус тамхимд гаргахаар болжээ. СПОРТ КИНО АЯНЫГ энэ 7 хоногийн баасан гараг буюу өчигдөр "GUARDIAN" киногоор эхлүүллээ.
Дашрамд дурдахад, тухайн 7 хоногийн киноны агуулгаас хамаарч мэргэжлийн тамирчид киноны дараа залуустайгаа 20-30 минутын чөлөөт ярилцлагахийх юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ