Т.Мягмарсүрэн дээд амжилт тогтоовол Гиннест бичигдэнэ
2015 оны 11 сарын 27-30-ны хооронд Турк улсын Истанбул хотод Чээж бодолтын төрөл болох “Хүн Хуанли” төрөлд дэлхийн дээд амжилт тогтоох шалгаруулалтад Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, багш Т.Мягмарсүрэн оролцоно. Рекорд тогтоовол дараа жилийн Гиннесийн номонд бичигдэх юм.
Одоогоор дэлхийн дээд амжилтыг Америкийн тамирчин Yusnier Viera 60 секундэд 111 өдрийг зөв бодсоноор эзэмшиж байна.
Т.Мягмарсүрэн маань 10 хоногийн өмнө бэлтгэлдээ гарсан бөгөөд одоогоор дэлхийн дээд амжилтыг албан бусаар 112 өдөр болгосон байна. Өшөө цаашлаад 7 хоногийн бэлтгэл сургуулилт байгаа учраас дэлхийн рекордыг цааш нь эвдэх магадлал маш өндөр байна.
Түүний амжилтаас дурьдвал:
“Цээж бодолтын дэлхийн аварга 2012” шалшаруулах тэмцээн / ХБНГУ, Гизен хот/
Хүн хуанли – алтан медаль
Оюуны олимпод оролцох эрх
“MEMORIAD – Оюуны олимп 2012” тэмцээн / Турк улс, Анталия хот/
Хүн хуанли – тэргүүн байр, алтан медаль тус тус авч байсан.
Т.Мягмарсүрэндээ дэлхийн дээд рекорд тогтоогоорой хэмээн хүсье.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ