”АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноов
Хэргийг эргэн сануулбал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” хүнсний дэлгүүрийн гадна өнгөрсөн оныесдүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, Г.Пүрэвсүрэн гэгч нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн билээ.
Г.Пүрэвсүрэн нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлалтай уурхайн аманд цогцосыг зөөвөрлөн хийж, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуун Мод сумын төвд орхисон гэх онц хүнд гэмт хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсныг ийнхүү шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ