Монголчууд анх удаа Абилимпикст оролцоно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын олон улсын АBILYMPICS IX олимпийн наадам 2016 оны 3-р сард Францийн Бордо хотод зохион байгуулагдана. Монгол улс анх удаа албан ёсоор энэхүү олон улсын олимпийн наадамд оролцох гэж байна.
“Монголын Абилимпийн Холбоо”-ноос өнөөдөр зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 14 төрлийн мэргэжлээр өндөр ур чадвартныг шалгаруулж, шалгарагсдаас олон улсын тэмцээний шаардлага хангасан 9 хүнийг 2016 оны гуравдугаар сард Францын Бордод болох олон улсын АБИЛИМПИКС 9-р олимпийн наадамд бэлтгэлийг нь ханган оролцуулах юм.
Тэмцээний төрлүүд:
- Компьютер угсрах
- Модон сийлбэр
- Word ашиглах /баримт бичиг боловсруулах/
- Оёдол
- Веб дизайн
- Эсгүүр дизайн гаргах
- Системийн удирдлага, администраци
- Арьсан урлал
- Хоол үйлдвэрлэл
- Хог хаягдал дахин ашиглах
- Бялуу үйлдвэрлэл
- Дугуй угсрах /унадаг дугуй/
- Уран зураг
- Мотоцикл угсрах
Энэхүү анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад Хөдөлмөрийн яам ивээн тэтгэж хамтарч ажиллаж байгааюм. Мөн Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо байгууллагууд хамтарч ажиллаж байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ