Машины цонхны шилийг хөлрөлтөөс аврах хачирхалтай бөгөөд энгийн аргууд
Автомашины илүүдэл чийг нь жолооч бүрийн сэтгэлийг тавгүйтүүлдэг зүйлүүдийн нэг. Ялангуяа намар, өвлийн цагт хөлөрсөн, чийг даасан цонх, чийгтэй суудал зэрэг бол бүр ярих ч хэрэггүй. Тэгвэл энэхүү асуудлуудыг энгийн байдлаар шийдэх аргууд байна. Доорх аргуудыг туршсанаар таны машины цонхны шил өвөл ч, зун ч тунгалаг, саруулхан байх болно.
Хөлрөлтөөс машины цонхны шилийг хэрхэн хамгаалах вэ?
Давс
Цаасан уутыг давсаар дүүргээд цонхны ойролцоо тавина. Ердийн цаасан дугтуйнд хийсэн ч болно. Таны машинд давс их л байх тусам үр дүнтэй байж, хормын төдийд л чийггүй болно. Давсны ихэнх хэсгийг хяналтын самбарын дээр тавих хэрэгтэй шүү.
Төмс
Төмсөө хэд хэдэн хэсэг болгон уртааш нь зүсээд машины цонхны шилийг дотор талаас нь төмсөөрөө үрж арчина. Дараа нь шилийг жирийн алчуураар дахин арчаарай. Ингэснээр шилэн дээр хөлрөлтөөс хамгаалсан цардуулан бүрхэвч үүсдэг.
Сонин
Сонингоо хэдэн хэсэг болгон ураад хяналтын самбарт, мөн суудлын налах хэсэгт эвтэйхэн байдлаар тавина. Үр дүнд нь агаарт байгаа чийг арилж, цонх цэвэрхэн, тунгалаг болдог.
Нимбэг
Нимбэг нь илүүдэл чийгтэй тэмцэх хамгийн ашигтай арга юм. Тал нимбэгээр цэвэрхэн цонхныхоо шилийг арчаад дараа нь алчуураар арчина. Ингээд л шил чийгтэх гэдгийг ор тас мартах нь.
Кофе
Жижгэвтэр амсартай ердийн полиэтилен буюу гялгар уутанд эсвэл хуванцар саванд кофегоо хийгээд тавиарай. Кофе нь таны автомашины салон дахь чийгийг шингээж авахаас гадна таагүй үнэрийг арилгадаг.
#20954517352" alt="" />
Сахлын хөөс
Машиныхаа шилэнд сахлын хөөснөөс маш нимгэн түрхэнэ. Хэсэг байлгаад цаасаар арилгаад эсвэл алчуураар арчиж цэвэрлэнэ. Сахлын хөөс түрхсэнээр шил чийгтэж хөлрөхөөс сэргийлж чаддаг.
Живх
Байж болох бүхий л аргуудаас хамгийн сайн нь. Живхнээс хэд хэдэн ширхэгийг машиныхаа булан бүрт тавиарай. Машины салон дахь чийгийг маш сайн шингээж чийгтэй, булингартай шилнээс аврагдлаа л гэсэн үг.
#20846808748" alt="" />
Усан будгийн цаас
Зориулалтын усан будгийн цаас эсвэл сонины хуудсыг шалан доороо дэвссэнээр салон дахь чийг мэдэгдэхүйц багасдаг.
Шүдний оо
Машины гэрлийг хамгаалах хэрэгсэл болдог. Харин цонхны шилэнд тийм ч тохиромжтой биш. Машины гэрлийн гадар хэсэгт оо түрхээд дараа нь алчуураар арчаарай. Хэд хэдэн удаа давтан хийх хэрэгтэй. Цэвэрхэн гэрэлтэй байх нь хүйтний улиралд аюулгүй зорчих баталгаа болдог гэдгийг бүү мартаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ