Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ жилийн хувьд “Оюутны үндэсний тэтгэлгийн бүртгэл есдүгээр сараас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд 12 дугаар сард улирлаар нь олгоно” гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ.

Оюутны үндэсний тэтгэлгийн зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутныүндэсний тэтгэлгийг олгохоор болжээ.

Үндэсний тэтгэлэг :

- Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй

- Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй

- Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй болгож,

Урамшууллын тэтгэлэг:

- 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш

- 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ