Обама бол гей сэтгүүлд зургаа авахуулсан анхны Ерөнхийлөгч

"АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гей сэтгүүлд зургаа авахуулсан анхны Ерөнхийлөгч боллоо" хэмээн "Washington Post" мэдээллээ.

Ижил хүйстнүүдийн "OUT" сэтгүүлийн нүүрэнд Америкийн төрийн тэргүүн заларснаар барахгүй ярилцлага өгчээ. Обама "Бүгд эрх тэгш бүтээгдсэн, хэн ч америк мөрөөдлөөс хасагдахгүй гэсэн амлалтаа биелүүлэх гэж би Ерөнхийлөгч болсон" гэж гей моод, гей стилийг сурталчилдаг сэтгүүлд мэдэгдэв.

Тэр бүү хэл Обама өөрийнх нь амьдралд гомочууд нөлөөлсөн талаар өгүүлсэн байна. Түүнийг Лос-Анжелесийн Барууны коллежид сурч байхад Лоуренс Гольди гэдэг профессор багшилж байсан аж. "Би 15-тай байсан. Лоуренс манай хамгийн залуу профессоруудын нэг байв. Бид сайн найзууд болсон. Энэ бол 1978 он байлаа" гэж Барак Обама хэллээ.

Обама "Миний охин Саша, Мали нарын үе бол элдэв балай заншлаас чөлөөтэй Америкийн анхны үе байх болно" гэж онцлон тэмдэглэв. Гомочуудын сэтгүүл дээр нийтлэгдсэн Обамагийн зураг дээр "Манай Ерөнхийлөгч" гэж бичсэн бөгөөд доод талд нь "Холботон. Баатар. Шүтээн" хэмээжээ.

Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Дээд шүүх 2015 оны 6-р сард гэр бүлийн тухай төрийн 4 хуулиа цуцалж, бүх 50 муждаа ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ