Жорж Буш 150 мянган цэргийг Ирак руу илгээсэн нь
Politik.mn дэлхийн түүхийн хуудаснаа энэ өдөр тэмдэглэгдэн үлдсэн, тухайн үедээолон улсын анхаарлыг онцгой татан дуулиан дэгдээж байсан үйл явдлуудаас онцлон хүргэж байна. Энэ өдөр олон үйл явдал түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээс 1990 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш 150 мянган цэргээ Персийн буланд илгээх тухай тушаал дэлхий дахинд дуулиан дэгдээж байлаа.
Персийн булангийн дайныг 1990 оны 8 дугаар сарын 2-нд Иракийн цэргийн хүчин Кувейтийг эзэлснээс эхэлсэн гэж үздэг. Ингээд Иракийн хүчийг Кувейтээс гаргах зорилгоор НҮБ-ын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчийн Иракийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар болсон байдаг.
Эвслийн цэргийн хүчийн дийлэнхийг АНУ бүрдүүлсэн бөгөөд дээр дурдсан Жорж Бушийн АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүч, Эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг Саудын Араб руу татах тушаал арваннэгдүгээр сард гарснаар 150 мянган америкийн цэргийг Персийн буланд цуглуулж бусад улс орныг цэргийн хүчээ илгээхийг уриалж байв. Сүүлд нь хүү Бушийн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Колин Пауэлл америкийн цэргийг командалж байв. Тухайн үедээ Ойрхи Дорнодын хамгийн дийлдэшгүй хүчирхэг цэрэг армитай улсаар Иракийг нэрлэж байв. Ирантай хийсэн олон жилийн дайны дараа улам хүчирхэгжиж байнгын 500 мянга гаруй цэрэгтэй, дайны цагт 1.2 сая шахам цэрэг гаргах хүчин чадалтай гэгдэж байсан нь одоогийн Хойд Солонгосын цэргийн хүчин чадалтай тун ойролцоо байсан хэмээн судлаачид дүгнэдэг.
Эзлэгдсэн Кувейт болон зэргэлдээх Саудын Араб улс АНУ-аас тусламж хүссэнээр Жорж Буш зөвлөхүүд болон Конгрессын гишүүдтэй сайтар зөвлөлдсөний эцэст энэ тушаалыг гаргасан гэдэг. Жорж Бушийн тушаалаар дайн эхлэхийн яг өмнөхөн ч олон мянган америк цэргийг Персийн буланд хуралдуулсан байдаг.
Ингээд 1991 оны нэгдүгээр сарын 17-нд НҮБ-аас тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн армийг агаараас бөмбөгдөж эхэлсэн.Сар гаруй агаараас цохилт өгсний дараа хоёрдугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ