Засгийн газрын үнэт цаасыг цахим хэлбэрээр арилжаалж эхлэв
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны хоёрдогч захын арилжааг Монголбанкаар дамжуулан цахим хэлбэрээр хийж эхэллээ. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс ЗГҮЦ-ыг худалдан авах, худалдах боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн уг програм нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн сүлжээтэй холбогдсон тул ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааны эрхийн шилжүүлгийг шууд боломжтой боллоо.
Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ арилжаалах болсон юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ