Э.Хүслэн ДАШТ-ний мөнгөн медаль хүртлээ
Голландын Бейлен хотноо зохиогдож буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 22 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж, 8-10 насны охидын төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдснөөс Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний насанд Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна.
Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт шалгарсан байна.
Манай тамирчдын үзүүлсэн амжилтыг жагсаавал:
Залуучууд (хөвгүүд)
Б.Мөнхжин - 17
Ц.Сүхбат - 20
Залуучууд (охид)
Д.Одонтуяа - 4
М.Одгэрэл - 12
А.Дашбаяр - 17
14-16 нас (хөвгүүд)
Б.Уудамбаатар - 21
М.Шийравжамц - 32
Б.Пүрэвжаргал - 35
14-16 нас (охид)
Б.Отгон-Эрдэнэ - 8
С.Сарантуяа - 18
С.Гандиймаа - 24
11-13 нас (хөвгүүд)
С.Мөнх-Оргил - 18
11-13 нас (охид)
Т.Ганчимэг - 12
Э.Маргад - 15
Г.Дүүрэнбилэг - 19
Б.Мишээл - 26
8-10 нас (хөвгүүд)
Б.Баярманлай - 4
Б.Энхрийлэн - 10
Б.Пүрэвбаатар - 14
8-10 нас (охид)
Э.Хүслэн - 2
Г.Ууганжаргал - 5
Г.Буяндэлгэр - 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ