Гадаад хөрөнгө оруулалт 31 хувиар буурчээ

Монголбанкны статистик үзүүлэлтээс харахал хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 475.3 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 74 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 31 хувь буюу 395.2 сая ам.доллараар буурсантай холбоотой гэжээ.

Мөн төлбөрийн тэнцлийн урсгал данс 771.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 сая ам.доллараар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 39 хувиар буурч 235.3 сая ам.доллар, үйлчилгээний худалдааны алдагдал 37 хувиар өсч 396.4 сая ам.доллар, орлогын дансны алдагдал долоон хувиар буурч 166.6 сая ам.доллар, урсгал шилжүүлэг 65 хувиар буурч 27.1 сая ам.долларт хүрсэн нь нөлөөлжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ