Бодибилдингийн дэлхийн аваргад Монголоос 19 тамирчин оролцоно
Тайландын Бангкок хотноо энэ сарын 24-30-ны өдрүүдэд бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас бодибилдинг, фитнессийн 19 тамирчин өрсөлдөх бөгөөд мөн Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 10 гаруй төлөөлөгч оролцох юм. Манай баг бүрэлдэхүүн энэ сарын 23-нд Бангкокийг зорихоор бэлтгэлээ хангаж байна. Тамирчиддаа амжилт хүсье.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ