Загварын ертөнцийн солиорол
Загварын шоуны үеэр бидний санаанд оромгүй, бүр хэзээ ч өмсөхгүй гэмээр хачин хувцаснуудыг танилцуулдаг байсан. Гэвч саяхан “Paris Fashion Week” шоуны үеэр Rick Owens загвар зохион бүтээгч "2016 оны зуны загвар"-ын танилцуулга шоуны үед хачирхалтай үзүүлбэр бэлджээ.
Тэрээр загвар өмсөгч моделиудыг хооронд нь холбож уяад “Хүний хамгийн хүнд ачаа бол өөр нэгэн хүн байдаг буюу бид өнгөрснөөс хэн нэгнийг мартаж чаддаггүй” гэх санааг илэрхийлэх гэж зорьжээ. Гэвч тэр нь бүтэлгүйтэж цахим ертөнцөөр олны доог болсон байна.
Моделиуд нэг нэгнийгээ үүрч эсвэл доош харж явахад нэлээд хэцүү байсан нь тэдний царайнаас илт харагдаж байна.
Энэхүү шоуг зохион байгуулсан загвар зохион бүтээгч Rick Owens:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ