Оросууд Сирид зэвсэг тээвэрлэхийн тулд Монголын далбааг ашиглажээ
Сирийн армид зориулан зэвсэг тээвэрлэж байгаа Оросын усан флотын хөлөг онгоцуудын нэг болох "Казань-60” хэмээх онгоц өнгөрсөн зун Монголын далбаатайгаар далайд тээвэр хийж байсныг хэвлэлүүд мэдээлэв.
Одоогоор Оросын Тэнгисийн цэргийн хүчний харъяанд буй энэ онгоц анх "Георгий Агафонов” хэмээх нэртэй байсан бөгөөд 1987 онд ЗХУ-ын Дунайн худалдааны флотын захиалгаар Австри улсад бүтээжээ.
Улмаар ЗХУ задарсны дараа Украины мэдэлд очиж өнөөг болтол Украины далбаатай явсан байна. Харин өнгөрсөн зун хувийн компани худалдан авч Монголын далбаа хатгасан бол энэ аравдугаар сард Севастополийн флотод иржээ. "Оросын флот Сирид зэвсэг тээвэрлэхийн тулд нууцаар байгуулсан халхавч компаниудаараа дамжуулан хөлөг онгоц худалдан авч байсан нь тодорхой бөгөөд энэ ажиллагаагаа нуухын тулд зориуд нэг хэсэг Монголын далбааг ашиглаж байсан” хэмээн салбарын ажиглагчид үзэж байгаа ажээ.
Л.Булган
СЭТГЭГДЭЛ БИЧИХ