Их мастер С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Өчигдөр болон өнөөдөр үргэлжилж буй Тайваны Ой тогтоотын ОУ-ын нээлттэй тэмцээнд бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд манай 8 тамирчин оролцож байгаа билээ. Дэлхийн шилдгүүд оролцож байгаа тус тэмцээн маш ширүүн явагдаж байна.
Өчигдрийн байдлаар манай баг нийт 19 медаль хүртээд байна.
Тун удахгүй тэмцээний сүүлийн төрлүүдийн дүн гарна.
Нэг сайхан мэдээ гэвэл Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоолоо.
Spoken Number төрөл нь 470 секундэд дурын 470 цифр Англиар хэлэх бөгөөд үүнийг тогтоогоод ямар ч алдаа гаргахгүй санах даалгавартай. Нэг л цифр алдах юм бол алдсанаас хойш цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. С.Цогбадрах 470 цифрийг бүгдийг нь санасан хэдий ч 433 дахь цифр дээр алдаа гаргалаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ