Манай улсыг дотоодын түлшнийхээ хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэжээ

Монгол Улсыг шатдаг занарын нөөц бүхий нэг ам киломер талбайгаас 100 сая баррель шатахуун гаргаж авах боломжтой гэж "Genie Energy" компани мэдээлжээ.Одоогоор манай улсад шатдаг занарын 788 тэрбум тонн нөөц тогтоогдоод байгаа бөгөөд энэ нь нийт шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийгдсэн судалгаа юм байна. АНУ-ын "Genie Energy" компанийн үзэж буйгаар манайх түлшнийхээ дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээний шатдаг занарын арвин нөөцтэй гэнэ. Монголын Улсын шатдаг занараас гаргасан шатахуун нь Арабын орнуудынхаас хөнгөн, нягт багатай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, түүнийг нэрэхэд бензин болон дизель түлшний гарц нь сайн байна гэсэн үг юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ