Ерөнхийлөгч Халх голд очихоор болжээ
Чингисийн талбай дээр өнөөдөр 11.00 цагаас Халх гол чөлөөт бүсийг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулна. "Халх гол миний нутаг" ТББ болоод Халх сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын санаачилсан энэхүү гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд иргэд ихэд идэвхтэй оролцох хандлагатай байна.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын хугацаанд Халх гол суманд очиж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь зарим асуудлыг шийдээд буцах бололтой. Магадгүй маргааш ч Халх голыг зорьж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ