Өөрийгөө Опрагийн нууц хүү гэжээ
Ярилцлагын хатан хаан гэгддэг Опра Унфри өчигдөр “The Late Show”-д оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг студийн байр руу орохоор явж байхад нэг залуу “Опра, Опра, ээжээ намайг хараач. Би таны хүү байна. Та намайг санаж байна уу. Би тантай хамт амьдрахыг хүсч байна” гэж хэлжээ.
Опрагийн хүү хэмээн мэдэгдсэн Калвен Митчел гэх залууг 1992 онд хөтлөгч өргөж авсан гэнэ. Залуу “Хуулийн дагуу би Опрагийн хүү. Намайг 12 настай байхап Опра өргөж авсан. Харамсалтай нь Опра карьерийнхээ төлөө намайг орхисон” гэж хэлжээ.
Залууг ийнхүү хэлэхэд Опра “Би чиний ээж биш. Би чамайг танихгүй. Чи хүн андуурч” гэсэн байна. Тэрбээр шоунд оролцож байхдаа “Би хүүхэдгүй. Амьдралдаа олон удаа хүүхэд өргөж авахыг хүссэнч чадаагүй. Намайг ээжээ гэж бодсонд баяртай байна. Гэхдээ тэр хүү миний хүүхэд биш. Алдаа гарсан бололтой” гэж хэлжээ.
2013 оны хоёрдугаар сард Опра, жүжигчин Лэндсей Лоханыг өргөж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, бичиг баримтаа цуглуулсан ч бүтэлгүйтсэн юм. Учир нь Лоханы ээж дургүйцлээ илэрхийлснээс гадна Лохан хөтлөгчид амласан ёсоороо хар тамхи болон согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоогоогүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ