10 мянган жилийн настай гүегнүүд Сибириэс олджээ

Сибирийн зүүн хойд хэсэг дэх мөнх цэвдгээс устаж үгүй болсон агуйн арслангийн хоёр гүег олджээ.

Судлаачид тэднийг 10 мянган жилийн настай гэж таамаглаж байгаа боловч бүр ч “хөгшин” байж магадгүй аж.

Тэд мөнх цаст мөсөн цэвдгийн ачаар бараг “төгс” гэхээр хадгалагдаж үлдсэн байна.

Гүегүүд Сахагийн ойролцоогоос олдсон бөгөөд тус газар нутгаас өмнө нь хирс, бух, адуу зэргийн маш сайн хадгалагдсан бие олддог байсан боловч арслангийн зулзаганууд хамгийн сайн хадгалагдаж үлдсэн гэж судлаачид хэлж байна.

Агуйн арслангууд нь хожуу Плейстоценийн эрин үед амьдарч байсан ба нутаглаж байсан газар нутгийн тухайд Еврази, Британийн арлууд, Оросын хойд хэсэг, Канад болон Аляскад амьдарч байсан байна.

Тэдний мөхлийн тухай одоогоор оновчтой таамаг байдаггүй ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ