Гацууртын нинжа нарыг “Сентерра Гоулд”-ын хүмүүс гэдгийг баталжээ
“Босоо хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж нөхцөл байдалтай танилцаад иржээ.
Ингэхдээ бүрхоёр цаг гаруй турш гадаа зогсож байгаад Гацуурт руу нэвтэрсэн байна. Мэдээлэл хийсэн хүмүүсийн хэлж буйгаар "Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэсэн юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн хувьд "Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй “Сентерра Гоулд”-д бид ахиад луйвардуулна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороор хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Үүнээс гадна Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар байгаа юм. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ