“Шинэ-Үе” -ийн Ганбаа “Тансаг мода”-ийн Уянгатай “дэр нэгтгэжээ”

#282828; font-size: 14px;">Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа юм. Харин өнгөрсөн жил хувийн амьдралынх нь талаар таагүй мэдээллүүд сонсогдох болсон. Тэрбээр эхнэр,хоёр хүүхдээ орхин нэгэн мөнгөтэй бизнес эрхлэгч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, түүнээсээ болж түрүү жил гэрлэлтээ сүр дуулиантайгаар цуцлуулсаныг бид санаж байгаа.

#282828; font-size: 14px;">Тэгвэл түүний сүүлийн үед дахин нэг шуугиан дэгдэж эхэлсэн нь Ганбаагийн сонгосон дурлалт бүсгүй нь #000000;">“Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянга хатагтай гэнэ. Тэд одоогоор хамт амьдарч байгаа ба түүнийгээ олон нийтээс нууж байгаа сурагтай. Бүдүүн Ганбаагийн хувьд "BrotherHood" нэгдлийн залуустайгаа хамтран "Том Толгойтын Романс" УСК хийж байгаа ба ирэх сарын 6-нд нээлтээ хийх гэнэ. Түүний хувьд ийнхүү хувийн амьдралаа цэгцэлж, Б.Уянгатай дэр нэгтгэсэн нь олон нийтийн дунд нилээдгүй шуугиан дэгдээгээд байгаа бололтой.

Л.МИШЭЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ