Навчин тамхи шүүхийг ”ялав”
Нэг америк ноёнтон маш ховор, өндөр үнэтэй навчин тамхийг хайрцгаар нь худалдаж авчээ. Дэндүү үнэтэй, ховор эд байсан тул мань хүн навчин тамхиа галын хор уршгаас хүртэл даатгуулсан аж.
Нэг сарын дараа навчин тамхи дуусахад мань хүн даатгалын компанид өргөдөл гаргажээ. Түүндээ мань хүн бичил хэмжээний түймрүүд гарсан тул навчин тамхи нь үгүй болсон гэж дурдав. Даатгалын компани түүнд нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан нь мэдээж.
Гэтэл ноёнтон шүүхэд хандаад ялалт байгуулсан гэнэ шүү. Навчин тамхийг галын аюулаас даатгасан байсан тул даатгагчид төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Даатгалын компани давж заалдах шатны шүүхийн зардлыг төлөхөөс зайлсхийн бушуухан шиг “шатсан” навчин тамхины нөхөн төлбөрт 15 мянган доллар өгсөн аж.
Бэлэн мөнгө авсан даруйдаа энэ ноёнтон саатуулагджээ. Үнэгүй юманд нугасгүй эр даатгуулсан эд хөрөнгөө өөрөө санаатайгаар галдан шатаасан 24 үйлдэлдээ буруутгагдан хоёр сар шоронд хоригдож, 24 мянган долларын торгууль хүлээхээр болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ