Сурагч охины аминд хүрсэн цагдаагийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
2014-09-10-ны өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 7-н буудлаас 17-р сургууль руу явах замд буюу 5-н буудлын урд замд урсгал сөрж явсан машин 12 настай охиныг дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг “Hyundai Elentra” маркийн 0023 СЭҮ улсын дугаартай Сэлэнгэ аймгийн Сум дундын Цагдаагийн тасгийн жолооч Ц.Ууганбаатар, урсгал сөрөх тушаал өгсөн гэх тус хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатар нар үйлдсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Сум дундын Цагдаагийн тасгийн жолооч Ц.Ууганбаатарт анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон бол урсгал сөрөх тушаал өгсөн гэх тус хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл Хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Тодруулбал, урсгал сөрж яв гэж тушаал өгсөн даргыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй гэж үзжээ.
А.Баярмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ