Путин өөрийгөө тагтаатай зүйрлэв

Оросын ерөнхийлөгчВладимир Путин өөрийгөө төмөр далавчтай тагтаа гэж нэрлэсэн тухай «Коммерсантъ» сонин мэдээлжээ. Валдайн чуулганы хаалтын хүлээн авалтын үеэр нэгэн зочин түүнээс “Та энх тайвны тагтаа юу эсвэлдайнч харцага уу?” гэж асуужээ.

Энэ асуултанд “Би энх тайвны тагтаа мөн. Гэхдээ маш хүчирхэг төмөр далавчтай” гэж Путин хариулаад гараа алдлан дэвждалавчныхаа “цар хүрээг”тэр хүний өмнө үзүүлжээ.

Хүлээн авалтын үеэр тэр хэлэхдээ, Орос Минскийн тохиролцооноос эцсийг нь хүртэл татгалзахгүй гэв.

Валдайн мэтгэлзээний клубын чуулга аравдугаар сарын 19-22-ны хооронд Сочи хотноо болсон юм. Оросын ерөнхийлөгч чуулганы сүүлчийн өдөр ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ