Ламар Одомыг эргэлт авахыг хоригложээ
Алдарт сагсан бөмбөгчин Ламар Одомын бие сул байгаа тул хэсэг хугацаанд эхнэр Клое Кардашианаас бусад хүмүүсийг уулзахыг хоригложээ. Ламар Одом өнгөрсөн долоо хоногт бөөрний дутагдалд орсноос Лас Вегасын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн юм. Хэдийгээр Ламар Одом ухаан орж, диализийн эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь сайнгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ Клое Кардашианы өмгөөлөгч Лос-Анжелесийн шүүхэд гэрлэлт цуцалсан өргөдлийг нь хүчингүй болгож өгөхийг хүссэн байна. Ламар Одом эмнэлэгт хэвтэж байхдаа гэрлэлтээ цуцлах өргөдөлд гарын үсэг зурсан ч Клое Кардашиан түүний хажууд байхыг хүсч байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ