Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн ажил эхэлжээ
Сонгинохайрхан дүүрэгт сонгууль эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ 5000 ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараасан байна.
Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна. О.Магнай өмнөнь Н.Алтанхуягийг намын дарга байхад их хуралд нэр дэвшихээр СХД-ийг гуйж байсан гэх боловч харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа бололтой юм.
Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий. Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг.
Мөн О.Магнайгийн хувьд ч Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа ШӨХТГ-ын өгч сонгуульд сойсон гэх утгатай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Хувиасаа хөрөнгө гаргаж 5000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ