Шийдлийн Засгийн газар унахгүй
УИХ-ын 19 гишvvн гарын vсгээ цуглуулж байж Засгийн газрыг юмуу, аль нэг сайдыг нь сугалаад байдаг. Энэ гажиг vзэгдэл єнєєдрийн Монголын улстєрийн шаналгаа, ард тvмний сэтгэлийн зовлон болсоор удаж байна. Аль ч орны Засгийн газар тогтвортой ажиллаж байж, хєгжлийн хэтийн тєлєв, ард тvмнийхээ сайн сайхан амьдралыг баталгаажуулдаг нь тогтсон уламжлал. Гэтэл ялихгvй асуудлаар Засгийн газраа шантаажилж юм л бол огцруулахаар ханцуй шамлан дайрдаг нєхдvvд энэ намрынхаа тэмцэлд нэгдчихээд байгаа.
Одоогоор Засгийн газартай заргалдах тогтоолын тєсєлд Г.Уянга, Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхvv, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын 11 гишvvн зураад байгаа бол удахгvй Ж.Энхбаяр Ж.Батзандан нар нэмэгдэх тохиролцоо явж байгаа аж.
Ерєнхий сайд Ч.Сайханбилэг єнгєрсєн тавдугаар сарын 18-нд АНЭУ-д айлчлал хийж, “Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхvvжилтийн тєлєвлєгєє”-нд Монгол Улсын Засгийн газрыг тєлєєлvvлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ний Гvйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гvйцэтгэх захирал Да.Ганболд нараар гарын vсэг зуруулснаараа єнєєдєр буруутаж, нэр бvхий гишvvдэд ээрvvлж байгаа.
Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон єєр компанитай “Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын тєлєвлєгєє”-нд Монгол Улсын Засгийн газар гарын vсэг зурсан.
Ингэхдээ УИХ-д мэдээлэлгvйгээр “далд уурхайн санхvvжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээ, ТЭЗV-ээр баталгаажсан далд уурхайн санхvvжилт 1.5 тэрбум долларын анхны хєрєнгє оруулалтын дvн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хvлээн зєвшєєрсєн нь тvvнийг буруутгах гол vндэслэл болж байгаа.
Ямар ч vед эрх баригчид гvйцэтгэх засаглалын тэргvvнээ хамгаалдаг байтал тvvнийг боорлогчид мундахгvй байгаа нь асуудлын эвгvй тал нь. Харин тvvний хувьд АН-ын VЗХ-г нэн яаралтай хуралдуулж чадвал байдал тvvний талд эргэх боломжтой. Учир нь урьдын хvчирхэг "Алтангадас" єнєєдєр ч VЗХ-оон дээрээ олонх нь байгаа. Урьд нь гар нийлэн ажиллаж байсан Н.Алтанхуяг юу юугvй Ч.Сайханбилэгийг тvлхэхгvй гэх хvн олширч байгаа. Гэхдээ Ч.Сайханбилэг сайдыг аврах єєр сайн мэдээ ч дуулдаж эхлээд байна. Энэ нь хєрєнгє оруулагч “Рио Тинто” групп саяхан Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын санхvvжилтийн гэрээг зєвшєєрснийг албан ёсоор мэдэгдсэн нь юм. Ингэснээр энэ оноос ємнє далд уурхайн санхvvжилт орж ирэхээр болж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар Рио Тинто групптэй єнгєрсєн тавдугаар сард тохиролцоонд хvрсэн. Ингэснээр тус компани далд уурхайн санхvvжилтийг татах боломжтой болоод байгаа. Рио Тинто группийн ерєнхийлєгч Жан Себастиан Жак хэлэхдээ “Бидний гаргасан хамтарсан мэдэгдэл бvх талд асар том боломжийг єгч байгаа гэж бодож байна. Далд уурхайг хєгжvvлэх ажлыг дахин эхлvvлэх гэж байна. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ч мєн таатай vеийг эрvvлэн авчирна” гэсэн байдаг.
Тvvнээс гадна хэдийгээр АН-ын дотоод зєрчил, эрх мэдлийн тєлєєх дажин ширvvхэн єрнєх тєлєвтэй байгаа Ерєнхий сайдад нэр нь яригдаж байгаа Р.Амаржаргал АН-ын фракциудаас дэмжлэг муутай. Мєн тvvнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулж, дєрєє харшиулж явсан ч нэг л єдєр нvvрээ бууруулсан МАН-ынханд 2016 оны сонгууль ойртож байгаа энэ vед эрхбиш АН-ынхан итгэх нь эргэлзээтэй. Нєгєє талаар єнєєдєр цалингаа хасах хэмжээнд эдийн засаг хvндэрсэн vед шинэ оноос ємнє орж ирэх 4.2 тэрбум ам. доллар хэн хvнийг баярлуулах нь ойлгомжтой. Гацаанд орчихоод байсан Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийг залуу хvний эр зоригоор шийдэж чадсан гавьяаг нь АН-ынхан ч МАН-ын бvлгийн тодорхой гишvvд дэмжиж л байгаа. Товчхондоо Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийг чиглэсэн хэрvvл, тэмцэл хvчтэй явж байгаа ч тvvнийг зєвтгєх, эхлvvлсэн ажлыг нь дэмжих улстєрийн ухаан, эв нэгдэл байж л таарна.
Засгийн газраа ойр ойрхон унагаагаад Монголчууд юу ч хожоогvй. Харин дєрєв хvрэхгvй жилд дєрвєн ч Засгийн газраар тоглож байсан гашуун сургамжийг улс орны эдийн засаг, санхvvгийн байдал базаахгvй байгаа энэ л vед илvvтэй бодолцох ёстой.
Тэртэй тэргvй єєрсдєє ухаж аваад, боловсруулж чадахгvйгээс хойш газрын хэвлийн баялгаа гадны томоохон хєрєнгє оруулагчдын хvчээр ашиглаж, ард тvмнийхээ амьжиргааг сайжруулахыг бодох ёстой. Хvний нас хэд ч билээ. Одоо бид алгуурлан цаг алдаж, Засгийн газраа огцруулах гээд орилолдож байдаг цаг бишээ.
Д.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ