М.Зоригт: Автобус компаниудын гэрээг цуцлах ёстой

Зам тээврийн салбартай холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байна. Тухайлбал, нийтийн тээврийнхэн гэнэт ажил хаяж, МИАТ-ийн онгоц зорчигчдод чирэгдэл учруулж Новосибирск хотод буусан зэрэг асуудлууд гарсан юм. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн сайд М.Зоригтоос дараах тодруулгыг авлаа.

-Нийтийн тээврийн зарим автобусууд гэнэт ажил хаяж, нийслэлчүүдийг хэдэн өдөр явгаллаа. Нийслэлээс энэ асуудал дээр арга хэмжээ авч шалгалт оруулна гэсэн. Салбарын яамны зүгээс ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Нийтийн тээвэр нийслэлд байна уу, аймагт байна уу, эсвэл хот хооронд байна уу зорчигчдод аюулгүй, баталгаатай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой. Бид тэр өнцгөөс нь хандаж байгаа. Саяны автобус компаниуд ажил хаяхаа урьдчилж мэдэгдэлгүйгээр,асуудлаа ярихгүйгээр гэнэт нэг өдөр ажил хаялт хийж байгаа нь буруу. Үүн дээр хатуу хариуцлага тооцох ёстой. Гэрээг цуцлах ёстой. Дахиж ийм соёлгүй, авиргүй зан гаргадаг компаниудыг сонгохгүй байх ёстой.

-Гэрээг цуцлах асуудлыг танай яамны зүгээс шийдэх үү. Хот дангаараа шийдэх үү?

-Хот дангаараа шийднэ.

zorigt-МИАТ-ийн удирдлагуудыг солино гэх мэдээлэл гарсан байна?

-МИАТ компани ч гэсэн урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм асуудал гаргасан. Иргэн хүн МИАТ компанийн билет худалдаж авснаар МИАТ компанитай эрх зүйн харилцаанд орж байгаа. МИАТ компани билетээ борлуулснаар гэрээний дагуу үүрэг хүлээдэг. Ямар нэгэн саадгүй, аюулгүй шууд хүргэж өгнө гэсэн үүрэг хүлээчихээд, далимд нь найзыгаа өөр хотод хүргэж өгнө гэдэг зохисгүй явдал. Гэрээгээ зөрчсөн явдал. Үүнтэй холбогдуулаад МИАТ-ийн удирдлагад хариуцлага тооцно. ТУЗ-ийг нь хуралдуулах арга хэмжээ авна.

-ТУЗ-ийн хуралд МИАТ-ийн даргыг чөлөөлнө гэсэн санал оруулах уу?

-Тэгнэ.

-Тэгэхээр дараагийн удирдлагуудын асуудал яригдах нь ээ?

-Дараагийн удирдлагын талаар одоохондоо бодсон юм алга. Ер нь бол аливаа хариуцлагагүй үйлдэл гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг л байх ёстой.

-МИАТ-ийнхэн өөрсдөө урьдчилсан төлөвлөгөөт нислэг байсан гэсэн тайлбар өгч байгаа?

-МИАТ компани найзууудтайгаа тохиролцоод Новосибирск ч юм уу, Антарактид ч юм уу нисч болно. Улаанбаатар, Москва, Берлиний чиглэлийн нислэгийг бол Орос, Герман, Монголын Засгийн газрын Зам тээврийн яам харилцан тохиролцсон шууд нислэгүүд байгаа. Энэ хуваарьт тогтмол нислэгийг өөрчилж, буулгах эрх тэдэнд байгаагүй. Жишээ нь, бид Японоор дамжаад Америк нисдэг. Токиогоос хөөрсөн онгоц замаараа Новод хэзээ ч буухгүй. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Буух, буухгүй асуудал дээр оросууд руу яриад танай дээр буугаад хэдэн хүн буулгачихъя гэвэл нөгөөдүүл “Өө ашгүй дээ, хэдэн доллар орж ирэх нь, хэдэн хүнийг шалгаад авъя” гээд дуртай л хүлээж авна шүү дээ. Тэр нь 140 гаруй зорчигч онгоцноос буугаад юу болж байгааг мэдэхгүй байна гэдэг бол байж болохгүй. Бид хамгийн хатуу хариуцлага тооцох ёстой.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ