Ц.Нямдорж: Үндсэн хуулиа зарж иддэг болж байгаа юм шиг байна
УИХ-ын намрын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө ажлын хэсэг байгуулмаар байна. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 сая төгрөгийг цэцэд өгөх шийдвэр гарсан асуудал яригдаад эхэллээ. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг болж байгаа юм шиг байна. Тиймээс ажлын хэсэг байгуулъя” гэв. УИХ-ын дарга З.Энхболд Ц.Нямдорж гишүүний саналтай холбогдуулж ирэх 7 хоногийн 4 дэх өдөр хүртэл асуудлыг хойшлуулж байгаагаа мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ