Трамп АНУ-аас Сирийн бүх дүрвэгсдийг хөөхөө амлажээ
Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп дахин нэг мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татжээ. Нью Хэмпширийн Кин хотод болсон сонгуулийн цуглаан дээр тэрбумтан тэрбээр эх орондоо ирсэн бүх Сирийн дүрвэгсдийг сонгогдсоныхоо дараа нэн даруй буцаахаа амласан байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Трампын ийнхүү буцаана гэсэн нь зөвхөн Сирийн дүрвэгсэд биш билээ. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч өмнө нь АНУ-д цагаачилж амьдарч буй мексикчүүд рүү хатуу ширүүн дайралт хийсэн билээ. Гэмт хэрэгтнүүд, мансууруулах бодисын наймаачид гэж тэднийг нэрлээд тэр ч бүү хэл бүх АНУ руу хууль бус цагаачид нэвтрүүлэгчид, тиймээс Мексикийн хил дээр хана барихыг санал болгосон билээ.
М.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ