БНХАУ: Японы хоёр иргэнийг тагнуул хийсэн гэж баривчилжээ

Японы хоёр иргэнийг тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд лхагва гарагт мэдэгдлээ.

Японы талаасэлчин сайд нь боломжит бүхий л зүйлийг хийж буй талаар хэлсэн юм.

Японы Асахи сонингийн мэдээлж буйгаар баривчлагдсан иргэдийн нэг нь Хойд Солонгостой хиллэдэг Хятадын зүүн хойд Ляонин мужид байгаа бол нөгөө нь Жэжян мужид хоригдож байгаа аж.

Мөн тус сонинд дурдсанаар бол Хятадын талаас тэдгээр иргэдийг Япон улсын засгийн газартай хамтран ажилладаг эсэхийг шалгаж байгаа бөгөөд тэдгээр иргэд 50 гаран насны эрэгтэй хүмүүс аж.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр Японы хоёр иргэнийг эрх баригчидтай холбоотой бөгөөд БНХАУ-д тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэв.

Япон улсын талаас Ёошихидэ Суга баривчлагдсан иргэдийг тавдугаар сард баривчлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хэрэгт холбоотой бусад мэдээллийг өгөхийг татгалзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ