Челсигийн бүтэлгүйтэл үргэлжилсээр байна

Ньюкасл 2-2 Челси

Лондоны "Челси" багийн хар дарсан зүүд үргэлжилсээр байна. Ноднин жилийн аварга багийн босс Жозе Моуриньо премьер лигт Сэйнт Жэймс Парк цэнгэлдэхээс хэзээ ч хожил авч байгаагүй юм байна. Харин "Шаазгай"-нуудын боссСтив Макларен премьер лигт 11 тоглолт хожил авч чадаагүй цуврал ч мөн үргэлжилсэн хэвээр үлдлээ. “Шаазгайнууд” энэ тоглолтонд хожил авахад тун ойрхон байсан бөгөөд тоглолтын сүүлийн 10 минут явж эхлэх хүртэл Перез болон Вейналдум нарын гоолоор тэргүүлж байсан билээ.

“Цэнхэрүүд” премьер лигийн сүүлийн 5 дахь аялан тоглолт тус бүртээ 2+ гоол алдсан нь 1992 оноос хойшхи анхны муу үзүүлэлт байсан ч тэд хожигдож ч болох байсан нөхцөл байдлаас эргэн ирж Рамирес болон Виллиан гэсэн сэлгээнүүд гоолдож багтаа тэнцээ авчирсан юм. Челсигийн хувьд 2007/12/26-нд 2 гоол барьж тэнцэж байснаас хойш анх удаа 2 бөмбөг гүйцсэн нь энэ байлаа. Харамсалтай нь Челсигийн хүснэгтийн байдал сайжирч чадалгүй 15-р байрандаа хэвээр хоцорсон.

Энэ талаараа Ж.Моуриньо "Бид үнэхээр муу байсан, эхний хагаст маш муу байлаа. Бид ялалт авах боломжтой байсан. Би шидтэн биш шүү дээ. Би багийнхаа төлөө бүх чадлаараа хичээж байна. Би энэ тоглолтонд шүүмжлэлтэй хандаж байгаа" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ