Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлж, их спорт дахь бөхийн замналаа өндөрүүлэхээр болжээ.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэсэн байна.
Хөдөлмөрийн баатар маань Астана хотноо болсон ДАШТ-д өөрийн хуучин жин болох -66 кг-ын жинд барилдсан ч харамсалтайгаар хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын жүдочид ялагдсан юм. Тэрбээр, зодог тайлсан даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож ажилласан бөгөөд цаашдаа дасгалжуулагчийн хувиар их спортдоо хүчин зүтгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ